Мэдээ
/

Мэдээлэл

2024-03-14

Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөг боловсруулж батлуулав.

mtz

Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар “Престиж инженеринг” ХХК болон “Хайдродизайн прожект” ХХК хамтран 70 орчим инженер, зөвлөх мэргэжилтний бүрэлдэхүүнтэйгээр “Хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөө”-г боловсруулав. Энэхүү  мастер төлөвлөгөөний хүрээнд Нийслэлийн 9 дүүрэг, дагуул хот, тосгод, зуслангийн бүсийн нутаг дэвсгэрт үерийн хамгаалалт, зам талбайн борооны болон, хөрсний усны түвшин бууруулах шугам сүлжээг барьж байгуулах, газар зохион байгуулалт, нүүлгэн шилжүүлэлт зэрэг 3 багц арга хэмжээг нийт 5.2 их наяд төгрөгийн санхүүжилтээр 4 үе шаттайгаар 2040 он хүртэл хэрэгжүүлэхээр тусгасан болно. 

 

Мөн Улаанбаатар хот орчмын Туул, Сэлбэ, Улиастай голд усан сан байгуулахаар төлөвлөсөн бөгөөд энэ нь урсцын тохируулга хийснээр суурьшлын бүсийг үерт автахаас сэргийлж, хур тунадас багатай үед голын урсцыг тэтгэх, эрчим хүч, усан хангамж, аялал зугаалгын бүс байгуулах зэрэг олон талын ач холбогдолтой юм.