Мэдээ
/

Мэдээлэл

2024-03-14

Сэлбэ сэргэлт төслийн зураг төслийг хийж гүйцэтгэлээ.

mtz

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулж, Туул, Сэлбэ, Дунд голын орчимд олон нийтийн соёл, амралтын тохилог орчныг бүрдүүлэх зорилттой “СЭЛБЭ СЭРГЭЛТ” төслийн ТЭЗҮ, зураг төслийн ажлыг хийж гүйцэтгэлээ.

 

“Сэлбэ сэргэлт”  төслийн хүрээнд  Сэлбэ голын дагуу Сонсголонгоос Дамбадаржаа хүртэлх чиглэлийн 21.6 км зайд 6 эгнээ бүхий авто машин, нийтийн тээврийн үйлчилгээнд зориулсан замыг 36 том, дунд, жижиг гүүр, 9 туннел, 48.6 км явган хүний зам, 21.6 км унадаг дугуйн зам, 44 км үерийн хамгаалалтын барилга байгууламжийг байгуулна. Ингэснээр Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулж, голын дагуух иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчин нөхцөл сайжрах юм.