Төслүүд
/

Байгаль орчин

Уур амьсгалын Ногоон сангийн санхүүжилттэй “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” АДАПТ төсөл

Уур амьсгалын Ногоон сангийн санхүүжилттэй “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” АДАПТ төсөл

Харилцагч:

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам

Байршил:

Дорнод аймгийн Халхгол сум

Гүйцэтгэсэн огноо:

2025

Гүйцэтгэсэн

Н.Солонго, Д.Ганбат, Г.Долгорсүрэн, Б.Ганцэцэг, Э.Содбилэг, Б.Хонгорзул

Төслийн дэлгэрэнгүй

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамжийг дээшлүүлэх, эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” төсөл (цаашид АДАПТ төсөл гэх) ийн “Буйр нуур-Халх голын сав газрын менежментийн төлөвлөгөөг уур амьсгалын өөрчлөлт, эрсдэл, эмзэг байдалтай уялдуулан шинэчлэх/шинэчлэн боловсруулж батлуулах” Зөвлөх үйлчилгээний ажлын хүрээнд энэхүү төлөвлөгөөг боловсруулав. Буйр нуур-Халх голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг Алсын хараа 2050, Шинэ сэргэлтийн бодлоготой уялдуулан 2030 он хүртэл буюу нийт 6 жилийн хугацаанд, 2025-2027, 2028-2030 он гэсэн 2 үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөнд хүн амын ус, хөдөө аж ахуйн ус, үйлдвэрлэлийн ус, хүрээлэн буй орчны ус, сав газрын усны менежментийн орчин гэсэн үндсэн 5 багц асуудлын хүрээнд стратегийн 5 зорилт, үйл ажиллагааны 17 зорилт дэвшүүлж, тэдгээрийг хэрэгжүүлэхийн тулд нийт 33 арга хэмжээ, 97 үйл ажиллагааг тодорхойлж, шаардагдах төсөв, хөрөнгө оруулалтыг урьдчилсан байдлаар тоймлон оруулав. 

Төслийн зургууд